ДАЛАЙН ДОМОГ
26

2 сар

ДАЛАЙН ДОМОГ


Таван хар ямаатай тарчиг зүдүү эмгэн ямаагаа услаад худгаа таглахыг мартчихжээ. Худгийн ус оргилон оргилсоор амьтан хүн живж аюул учирдагийн даваан дээр нэгэн бяртай эр тэртээ алсад сүмбэрлэн харагдах Уран дөшийн оройг таслан чулуудаж худгийн амыг тагласан гэнэ. Их уулсын завсарт нуур цэлийж Урандөшийн орой нуурын дунд арал боон тогтжээ. Уулын орой хавтгай тавцан дөш шиг болсноос Урандөш гэж нэрлэх болжээ. Ой хөвчтэй үзэсгэлэнт энэ арлыг Модон хүй гэх болжээ. Гэвч нуурын ус таглаагаараа шүүрэн ус ихэссээр байжээ. Эмгэн нуурыг сэтлэн урсгаснаас ой хөвч, ус ургамал тэгш үзэсгэлэнт нутаг болжээ. Эмгэний сэтгэл урсгасан голыг Эг хэмээн нэрлэх болжээ.


Хувилбар - 2 Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй ажээ. Үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан гэнэ. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Эл хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий хэмээн нэрлэдэг байжээ.

Диваажингийн хөндийд хар муу санаатай харийн нэгэн тэнүүлч эр иржээ. Тэнүүлч эр диваажингийн хөндийн зон олон амар амгалан, эв найртай, баясал цэнгэлтэй амьдарч байгаад атаархан нутаг нугын ахан дүүсийн дунд хорон муу үгээр хов жив түгээж саахалт айл, садан төрлийн дунд ч яс хаяж турхирчээ. Үүнээс үүдэн нутгийн зон олны дунд эв найр эвдэрч, хэрүүл маргаан дэгдэж аллага, таллага, дээрэмдлэг үүссэн ажээ.

Энэ бүхнийг мөнх тэнгэр харж харамсан цөхөрч хүн ардад эвтэй найртай байхыг сануулсаар байсан авч хүмүүс үл тоон хэрүүл хагарал, атаа жөтөө туйлдаа хүрч хүн ард тэсэхүйеэ бэрх болжээ. Мөнх тэнгэр хүлцэн тэвчиж байсан авч удаан тэвчихийн аргагүй болсноос гэнэт хилэгнэж аянга цахилгаан буулган уул хад нураан газар дэлхийг хөрвүүлснээс диваажингийн хөндий тэр аяараа хагаран ан цав гарч газрын гүнээс буцламхай ус оргилон хөндий усанд автан амьтан хүн амар жимэр амьдрахын аргагүй болжээ. Диваажингийн хөндийгөөс амь зулбан ууланд гарч арай ядан амьд үлдсэн ч өлсгөлөн зовлон нүүрлэх аюулд нэрвэгджээ. Хүн ард ядуурал, хоосрол, өвчин зовлонгоос гэтэлгэж өгөхийг мөнх тэнгэрт хүсэж мөргөн залбирч, тахил мандал өргөж гуйжээ. Мөнх тэнгэр хүмүүсийг зовлон зүдгүүрээс ангижруулахыг таалж тэнгэрээс асар том чулуу буулгаж тэр нь усны голд байсан ангал нүхийг яг онож тагласан ажээ. Төдөлгүй буцламхай ус хөрч цэнгэг нуур тогтжээ. Нуурын голд арал болон тогтсон чулууг тэнгэрээс мандал тахилга өргөж ирүүлсэн учраас “Мандал” уул хэмээн нэрлэсэн ажээ. Мандал уул нуурын дунд байрласан учраас хожим нь “Далайн хүү
" гэж нэрлэжээ


 




Алун гоо бол “Монголын нууц товчоонд бичсэнээр  Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх юм. Монгол аймгийг захирч байсан  Добу мэргэний гэргий бол Алун гоо юм. Түүний эцэг нь хорь түмдийн ноён Хорилдой мэргэн. Хорилдай мэргэн нь урианхай овгийн хүн байсан учир  Алун гоо нь урианхайнжин бүсгүй юм. Алун гоо Добу мэргэний гэргий байхдаа Бэгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг хоёр хөвгүүн төрүүлж Добу мэргэнийг өөд болсноос хойш  Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг гурван хүү төрүүлсэн. Тэднээс Бодончар бол Чингис хааны арав дах үеийн өвөг дээдэс юм. “Алунгоо нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, бие нүнжлэг, үс хийгээд бие гоо үзэсгэлэнт, их заан  явах мэт төгөлдөр, нүд бие сормуус шар үсгүй, бие нарийн тэгш шулуун, биелэг чанар бүрдсэн” хэмээн түүний тухай их түүхч  Сүмбэ хамба Шибалжир бичиж үлдээжээ.
Урианхай нар нь монголын нэгдсэн төр улсыг байгуулахад оролцож байсан. Эдний дээд үеийн төрөл нь одоогийн Чандмань-Өндөр сумын нутгаар дамнан урсдаг .

Сэтгэгдэл