Компаний танилцуулга
6

4 сар

Компаний танилцуулга

“I Nomadic” ХХКомпани нь 1994 онд байгуулагдсан 

Манай компани нь Нүүдэлчин Монголын брэнд бүтээгдэхүүнийг гадаад, дотоод зах зээлд худалдаалах үйл ажиллагааг гол чиглэлээ болгон ажилладаг. Бид улс үндэстнийхээ эрх ашгийг дээдлэн сахиж, Монголын уламжлалт ёс заншил, байгальтай харьцах үндэстний сэтгэлгээг судлах, түгээн дэлгэрүүлэх, соёл урлагийн биет болон биет бус өвийг дэмжих, дэлгэрүүлэх зэрэг ажил үйлчилгээ явуулдаг.

Угсаатны зүйн судалгаа хийж ахуй хэрэглэл болон хувцас эд өлгийн зүйлийг сэргээн засварлаж, дэлгэрүүлэн хэрэглэх,үйлдвэрлэх, зан зашил уламжлалаа сэргээх чиглэлээр багагүй ажил хийж байгаа. 

Бид 2009 оноос аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна.
 
Аялал жуулчлалын чиглэлээр:
Бид аялал жуулчлалын бүтээгдхүүнээ зах зээлд шинэлэг хэлбэрээр нийлүүлэн бусдаас ялгарах онцлогтой ажилладаг. 

Монгол орны 3 гол бүс нутгаар аялах аялалын чиглэлд таны сонгосон Бидний сүлжээ баазуудад байрлан тав тухтай, шуурхай үйлчлүүлэх болно.
Бид аялал жуулчлалын хүрээнд гадаад, дотоодын жуулчдад дараах үйлчилгээг үзүүлж байна.

  • Аялал зохион байгуулах
  • Ресорт, жуулчны баазын үйлчилгээ
  • Зочид буудлын өрөө захиалга
  • Олон улсын болон орон нутгийн нислэг, галт тэрэгний билет захиалга
  • Ресторан, зоогийн газар
  • Хурим зохион байгуулах, хуримын аялал, Бал сар, төрөл бүрийн Щоу арга хэмжээ

Манай компани нь гадаадын олон улс орнуудын аялал жуулчлалын компаниуд,  өөрийн  орны томоохон хэмжээний зочид буудал, зоогийн газар, жуулчны баазууд бусад үзвэр үйлчилгээ, соёл амралтын газруудтай хамтран ажиллаж байна.