"ART NUUDEL" Эко ресторан
6

4 сар

"ART NUUDEL" Эко ресторан

Манай байгууллага Монголчуудын өргөн хэрэглээ болсон уламжлалт хоол хүнсийг боловсруулан өргөн олонд үйлчлэхээр төслийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монголын ард түмний эрүүл мэнд ҮАБ- ын хэмжээнд хүрсэнийг судалгаагаар нотолсоор байгаа. Ийм цаг үед ард иргэд өөрт хэрэгтэй Зөв хооллолтыг сонгон эрүүл мэндээ сахих цаг нэгэнт иржээ.Манай байгууллага энэхүү судалгаан дээр үндэслэн Эрүүл хоол хүнс хэрэглэх нийгмийн шаардлага хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. 


Жишээлбэл Монголчууд таван хошуу малын дотроос халуун хошуут хонины “Юуг идвэл юуг нөхдөг” хэмээн эрхтэн болгоныг нь олон аргаар боловсруулж иддэг уламжлалтай. Жишээлбэл Шөл:  Монголын өндөрлөг уул, цаг агаар, газар зүй, нүүдэллэн амьдрах амьдралд зохицсон тэжээлт унд хоол билээ. Монголчууд халуун шөл ууж аливаа өвчнийг сэргийлж, бие махбодоо эрүүл тэнхлүүн болгодог. Үүний дотроос Ясны шөл нь шим тэжээл элбэг , хий дарж өвчнийг засдаг тул  биеийг тэжээн сувилах, өвчин хуучныг анагаан засах, урьдчилан сэргийлэх эм болгон хэрэглэж ирсэн. Монголчууд шимт дөрвөн ясны шөлийг “Эмийн доторхи эм” хэмээн хаврын хайлган цагаар хямд төсөр, үр дүнтэй аргаар бие тамираа тэнхрүүлэн сувилдаг уламжлалтай. Үүнээс гадна хонины ясны шөл ядаргаа тайлж, өнгө зүсийг сайхан болгох үйлдэлтэй гэж ярьдаг.  Гэх мэт шөлний дэм тус гэхэд л олон төрлийн өвчнийг анагаах тустай. 


Бид туршлагатай мастер тогоочын авьяас чадвараар таван хошуу малын мах, яс болон дайвар бүтээгдхүүнээр Монгол үндэсний хоол буюу Эко, Эмчилгээний Эрүүл хоол хүнс бэлтгэн үйлчлэхээр ажлаа эхлүүлээд байна. Монгол аргаар боловсруулсан цэвэр Эко хоол хүнсийг хэрэглэх зөв хэрэглээтэй болох нь Монголчууд бидний ирээдүй, Эрүүл мэндэд нэн чухал байна.                                                    

Та тавтай сайхан үйлчлүүлээрэй.