"TSENMORЕ" ART GALLERY
6

4 сар

"TSENMORЕ" ART GALLERY

Үйл ажиллагааны чиглэл зорилго

МУ ын Үндсэн Хууль 7- р зүйлд:

7. 1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.

7. 2. Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн гэж заасан байдаг.

Иймд Монгол Улсын Реалист уран бүтээлчдийн оюуны өмчийг Эх орондоо болон хилийн чандад үнэ цэнэтэй болгохын төлөө  Нөлөөллийн хүчтэй  баг хамт олон болох эрмэлзлэл нь манай Галарейн эрхэм зорилго юм. Учир бид “ Монгол Өв “ Уран Бүтээлчдийн Холбоотой хамтран дараахь ажлуудыг төлөвлөн Үйл ажиллагаагаа нэгтгэн явуулж байна. Үүнд:


  1. Уран бүтээлчид нь Монгол улсын Үндэсний баялаг, Өвийн хувьд өөрийн бүтээл туурвилыг Монгол улсын Өв болгох Эх оронч зорилгод нэгдэн өөрийн ухамсарт амьдралынхаа үнэт зүйл, үнэ цэнийг босгох төлөвлөгөө, үйл хэргийг нь дэмжин хамтарч ажиллах
  2. Монгол Улсын Дүрслэх урлагын салбарт Монгол оюун ухаанаар, Эх оронч санаа санаачлагаар, Монгол үндэстний бахархал болсон “ Их Өв Монгол гүрэн ” сэдэвт түүхэн бүтээлүүд туурвигдан Монгол оюуны үнэт өвөөр шалгарах үйлсэд нь Реалист Уран бүтээлчдийг нэгтгэн ажиллах, мэдээлэллээр хангах, сургалт хичээл явуулах
  3. Монгол хүн үндэсний бахархал, уламжлалаа дээдлэх, гэгээрэх, хөгжүүлэх, нийгмийн оюун санааны хөгжилд үзүүлэх үр нөлөө , хүсэл эрмэлзлэл манлайлалаа нэмэгдүүлхэд хөшүүрэг болох төрийн бодлогын таатай орчинг бүрдүүлэх
  4. Хууль эрх зүйн орчинг сайжруулхад Зураачдыг зохион байгуулж амдралаас ургасан хууль тогтоомж боловсруулхад дэмжих, нөлөөлөх
  5. Монголын дүрслэх урлагын өв уламжлалыг чанарын өндөр төвшинд хүргэх, Монголын реалист урлагыг чанаржуулан хөгжүүлэх, дэлгэрүүлхэд нь туслан Үзэсгэлэнг нь зохион байгуулаж дэмжих
  6. Олон улсын жишигт хүрэх эрмэлзлэл бүхий уран бүтээлчдийг дэмжин төрүүлэх, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх
  7. Дэлхийн түвшинд хүрсэн уран бүтээл туурьвих боломж нөхцөлөөр хангах
  8. Уран бүтээлчдийг ОНХМХ –р сурталчилан таниулах,
  9. Нийтийн дүрслэх урлаг, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр байгуулллагуудтай хамтран ажиллаж Арт Галарей аялал зохион байгуулах
  10. Дотоод, гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах, туршлага судлах, Соёл урлагийн шүүмж ,судалгааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх , ажиллуулах
  11. Уран бүтээлчдийн бүтээлээр Монголын уламжлалт түүх соёл,өвийн үнэн зөв, Шинэ мэдээллийг Монголын ард түмэн болон дэлхийн улс орнуудад таниулах Тойрон Аялал хийх буюу Гадаадын алдартай Галарейнуудад Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг аялуулах
  12. Дуудлага худалдаа зохион байгуулах
  13. Монгол хүн, үндэсний бахархал, уламжлал удамшлаа дээдлэн хөгжүүлсэнээр нийгмийн оюун санааны хөгжилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэн , хүсэл эрмэлзлэл манлайлалаа нэмэгдүүлхэд нь хөшүүрэг болох гэх мэт эдгээр үйл ажиллагаанд үндэслэн Монгол Улсын Дүрслэх урлагын салбарт Монгол оюун ухаанаар, Эх оронч санаа санаачлагаар, Монгол үндэстний бахархал болсон “ Өв Монгол ” сэдэвт түүхэн бүтээлүүд туурвигдан Монголчуудын оюуны үнэт Өвөөр шалгаран манлайлхад нь дэмнэн туслах нь “ CHINMORE “ AРТ ГАЛАРЕЙ - н үнэ цэнэ, үнэт зүйл, үйл хэрэг илэрхийлэгдэнэ хэмээн бид хичээл зүтгэлтэй ажиллаж байна.