"NOMADIC" FASHION STUDIO
6

4 сар

"NOMADIC" FASHION STUDIO

Бид Нүүдэлчин уламжлжлтай Монгол үндэстнийхээ эрх ашгийг дээдлэн сахиж, Монголын уламжлалт ёс заншлыг алдагдуулалгүйн тулд байгальтай харьцах үндэстний сэтгэлгээг судалсан. Мөн хувцас эд өлгийн зүйлийн Угсаатны зүйн судалгаа хийж зан зашлын дагуух уламжлалыг баримтлан ёс дэгийг алдагдуулахгүй сэргээн засварлаж, дэлгэрүүлэн хэрэглэх соёлыг түгээх, үйлдвэрлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа. Монголчуудын өргөн хэрэглээ болох дээл 13-р зууны  Нүүдэлчин Монголын брэнд бүтээгдхүүнийг гадаад, дотоод зах зээлд худалдаалах үйл ажиллагааг гол чиглэлээ болгон ажилладаг. 

Дээл оёход маш энгийн бөгөөд сурхад хялбар.
Дээлийн суурь  үлгэрийн зохион бүтээлт. 

Монгол дээлийн зохион бүтээлтийн хэрчмийн томъёонд хувцасны нэр төрөл, зориулалт хэрэглэгдэх материал, загвар чиг хандлагаас хамаарсан төрөл бүрийн сулын хэмжээ тооцогдоно. Дээлийг хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, биед чөлөөтэй эвтэйхэн байлгахын тулд сулын хэмжээг тооцож өгнө. Дээлийн сулын хэмжээ нь  түүний зориулалт, загвараас хамаарсан сул, давхаргын зузаан, нимгэн, технологи ажиллагаанаас хамаарна.

Дээл эсгэх, оёх технологи. Дээл эсгэхдээ даавууныхаа өргөн нарийн, хээтэй хээгүй, урт богиноос шалтгаалан хэд хэдэн арга хэрэглэж ирсэн уламжлалтай.

Үүнд:

Ташаалдаж эсгэх
Ухаж эсгэх
Голлож буюу гүйлгэж эсгэх


"Дээд Өнгө"

Бид оёдол загварын үйлчилгээнийхээ түүх болон ур үйлийнхээ тухай товч танилцуулахын тулд  нэгэн судалгааныхаа ажлын талаар 2010 д онд сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулая.



Хүннү дээлний эртний олдвор

Дундад зууны үеийн монголчуудын дээл хувцсыг дүрсэлсэн олон төрлийн сурвалжаас үзэхэд, дээл нь ерөнхийдөө ижил эсгүүр, загвартай боловч өмссөн хүнийхээ нийгэмд эзлэх байр суурыг илэрхийлсэн янз бүрийн деталиудаараа өөр байдаг нь энэ дээлний олдвороос ч харагддаг. Уг дээлийг нарийн нандин даавуугаар хийж, хаан хээгээр урлаж шагласан нь өндөр дээд сурвалж гаралтай эрэгтэй хүний дээл болохыг тодотгосон. Ийм дээлэнд металл буюу алтан товруу, тольтой  суран бүс бүсэлсэн байдаг нь хүн чулууны эх сурвалжуудад маш нарийн тод сийлбэртэйгээр олноороо олдсон билээ. Цээж, хормойн хээнүүд болон төрөл бүрийн хавтага,хутганы дүрснүүдийг сийлсэн уг сурвалжууд ч бий. Эрчүүд бүстэй дээл өмсдөг байснаас “Бүстэй хүн” гэсэн хэллэг гарчээ. Мөн энэ загвар бүхий олдвор Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянцагаан сумаас олдсон. Эдгээр цэргийн дээл нь даавуун, энгийн, хээгүй хийц загвартай. Өвөрмонголоос олдсон цэргийн дээл нь энгийн загвартай боловч торгоор хийсэн нь бас зэрэг дэвийг илэрхийлж байгаа юм. Ийм загварын эмэгтэй дээлнүүд ч олдсон. Тэдгээрээс харахад, эрэмгий дайчин монгол бүсгүйчүүд бүс бүсэлдэг байжээ.


Монгол цэргийн дээл

Монголчуудын малгай, бүс нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлдог байсан тул ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. Тиймээс дархчуудын бүтээл эрэлт хэрэгцээтэй байлаа. Омгийн зохион байгуулалттай байх үед шувууны өрөвлөг өдийг ахлагчийн малгайд хадан ялгадаг. Мөн бортгон малгайн оройд хаддаг өд нь хатдын зэрэг дэвийг илтгэдэг байжээ. Эртний Монголын эл заншил нь отог жинсний эхийг тавьсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Үүнийг хожим манж нар зээлдэн авч хэрэглэсэн нь феодалын нийгмийн зэрэг дэвийн ялгааг харуулах болсон. 


Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол монголчууд малгай, бүстэйгээ мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцдог. Гэрийн эзэгтэй малгай, бүсийг хамгийн хүндэтгэлтэй газарт дээдлэн тавьдаг заншилтай. Монгол үндэсний хувцасны салшгүй хэсэг бол гоёл чимэг, зүүлт хэрэглэл байдаг. Монгол эрчүүд хэт хутга, тамхины даалин, аяганы уут зэргийг бүснээсээ зүүж явдаг. Хутганы гэр, аяга нь гоёмсог сийлбэртэй алт, мөнгөөр урласан ур хийцээрээ чамирхан гангардаг байсан нь уран дархчуудын авьяасыг хөгжүүлж, хөглөдөг байжээ. Мөн тамхины даалин, аяганы уутыг торгоор хийж, дээр нь гоёмсог хээ угалзыг бүсгүйчүүд мэтгэдэг байж. Монгол үндэсний хувцас, малгай, гутлыг хээ угалзаас ангид төсөөлөх аргагүй. 

Эрийн гурван наадмын хувцас нь өөрийн гэсэн онцлогтой. Монгол бөхийн зодог, шуудаг нь бөхийн сүр хүчийг илтгэнэ. Далбааг мяндсан утсаар томж, элэг бүсийг бэхлэн захыг нь мяндсан утсаар угалзлан ширж бөх бат болгодог. Далбаа болон шуудагны ар, өвөрт бөх хүний төгс хүч чадлыг илтгэх хээ угалзнаас гадна гарьд, луу, арслан, бар зэрэг дөрвөн хүчтэнийг урладаг. Оройдоо сампинтай, дөрвөн талт малгай бөхийн малгай болон уламжлагдаж, цол эрэмбийнхээ ялгааг малгай дээрээ хаддаг болсон. Өнөө үед монгол эрчүүдийн дээлийн хэв загварыг бөхчүүд тодорхойлж байна. Монгол  бүсгүйчүүд маань эр нөхрийнхөө дээлийг хийхдээ уран гарынхаа хийц чадвараар уралдан баяр наадмаар гоёдог уламжлалтай билээ.


Монголчууд аа, Монгол брэндээ дэмжицгээе! 


Та бүхэн энэ ярилцагаас манай Урлангийн ур чадварын тухай мөн цаг хугацаа болон түүхэн үйл явцын тухай мэдээлэлтэй болсон бизээ.

Уран үйлтнүүдийн маань урласан бүх төрлийн Дээл хувцасыг хэрэглэхийг хүссэн хүн бүрт Номадик Арт студийн үүд хаалга танд дандаа нээлттэй. Тавтай морилоорой.